Говь-Алтай - Улаанбаатар чиглэлд унтлагын автобус үйлчилж эхэлжээ

Говь-Алтай - Улаанбаатар чиглэлд унтлагын автобус үйлчилж эхэлжээ

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж, иргэдэд ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Аяны зам алтай” ХХК-иас 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусаар ХХ05 дугаартай “Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум” чиглэлд үйлчилж эхэлжээ. 

VIP автобусны онцлог:

  • Суудал нь 45 градус налах түшлэгтэй
  • Хөл амраагчтай
  • Зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжил
  • Суудал бүрт гар утасны цэцэглэгч
  • 24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй бөгөөд зорчигчдод үнэ төлбөргүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг олон давуу талтай юм.

Уг автобус 2025 оны зургаадугаар сарын 04-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв /орон нутаг талаас/, бямба /УБ талаас/ гарагуудад 20:00 цагаас тээвэрлэлт гүйцэтгэх аж.