2025 оны зургаадугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол "Хилэнтийн гүүр"-ний доод талд хүн живсэн дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж энэ сарын 07-ны өдрийн 08:22 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн усны холбогдолтой ослын дуудлагаар нийт 8 иргэний амь нас хохироод байгаа талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Иймд урин дулаан цаг ирж байгаа энэ үед, ЕБС-ийн сурагчдын амралт эхэлж байгаа эдгээр өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд сэрүүцэхээр орж болохгүй талаар хэлж ойлгуулан, аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.