ITP форум-2025 болж байна

ITP форум-2025 болж байна

“Эрх зүйн шинэчлэл – Хөгжлийн татах хүч” уриатай “ITP ФОРУМ–2025” арга хэмжээ Төрийн ордны Чингис хаан танхимд эхэллээ.

Тус форум нь Монгол Улсын аж үйлдвэржилтийн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэл технологийн паркуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид сайжруулах, үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэх хувийн хэвшлийнхэнд төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

Арга хэмжээнд Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ), “Эрдэнэc Монгол” нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Монголын Үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгдсэн холбоо (МҮТПНХ) болон хувийн хэвшлийн паркуудын төлөөлөл оролцож байна.