Оюутны дотуур байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд бүртгэгджээ.
Тодруулбал, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо оюутны дотуур байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 09-ний өдрийн 06:10 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр давхрын өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраажээ. Улмаар утаажилтын бүсээс 110 иргэнийг гаргасан байна.