Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр товлосон. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг пүрэв гараг хүртэл хойшлуулах саналыг гаргаж, нэгдсэн шийдвэрт хүрэлгүй тарсан. Тодруулбал, тус бүлгээс дээрх асуудлыг пүрэв гарагт ажлын цагаар хэлэлцэх саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд яг одоо оруулж, хэлэлцүүлэх гэж байна.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг 100 хувийн саналаар дэмжжээ.
Мөн ХҮН намын зөвлөл тус асуудлаар хуралдаж байгаа юм.