Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр /2025.06.12/ цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцууллаа. Өнөөдөр Хан-Уул болон Сүхбаатар дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр суманд цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд засвар хийх ажээ.
Тодруулбал, өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан орчмоор 9:30 цагаас эхлэн 16:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд засвар хийхээр болжээ. Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, 19 дүгээр хороо, Бага тойруу, МУБИС зэрэг дараах байршлуудад 10:30 цагаас эхлэн 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд засвар хийх юм байна. Мөн зарим байршлуудад 19:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана.