Энэ өдрийг 2002 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг болжээ. Манай улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн. Энэ жил “Бүх нийтийн нийгмийн хамгааллаар дамжуулж хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриатайгаар 20 дахь жилдээ тэмдэглэж байна.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 1999 оны 6-р сарын 17-ны өдөр баталсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай“ конвецид хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдгийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
- Боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт мөргөлдөөнд ашиглах зорилгоор хүчээр буй албадан оролцуулах зэрэг боолчлолтой төстэй дараахь үйл ажиллагаа хамаарна
- Хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох
- Олон улсын холбогдох гэрээнд тодорхойлсноор хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамжуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, санал болгох
- Ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх гэж тодорхойлсон байна.