Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замыг хааж шинэчилж байна

Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замыг хааж шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замыг өчигдөр шөнө буюу зургаадугаар сарын 11-ний 22 цагаас хааж шинэчилж эхлээд буй. Тэгвэл эл замыг өнөөдөр 22 цагаас нээнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.