Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь нийгмийн түншлэгч талуудтай хамтран жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриаг дэвшүүлж байна. ОУХБ-ын бүх гишүүн орнуудыг Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар конвенцод нэгдэн орж, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг уриалж байна.
Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Ойнбаяр "Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд, тэдний гэр бүлд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний үр дүн" сэвдээр илтгэл, мэдээлэл танилцууллаа.
Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 58 мянга орчим нь Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй орчинд хөдөлмөр эрхэлж байгаа гэж судлагдсан. Тиймээс хүүхдийн хөдөлмөрийн зохистой байдлыг бий болгож, хуулийг хэрэгжүүлэхэд ТАНЫ оролцоо ч бас чухал юм. Хүн бүр оролцоотой байя.