ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөл хотын удирдлагуудтай уулзаж, ирэх даваа гарагт дахин зөвшилцөхөөр болжээ

ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөл хотын удирдлагуудтай уулзаж, ирэх даваа гарагт дахин зөвшилцөхөөр болжээ

Өнөөдөр /2025.06.12/ Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав.

Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай: ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99 лангуу, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлэх зэргийг  санал болгосон. Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, зах худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгөх, ингэхдээ тодорхой шалгуураар 6-12 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлнө гэсэн юм. 

Харин ТҮЦ эрхлэгчдийн зүгээс энэхүү саналыг хэлэлцэж, ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр НЗДТГ-ын төлөөлөлтэй дахин уулзахаар боллоо.