ВИДЕО: Зүүнбаян-Ханги боомтын төмөр замын нүхэн гарцаар анх удаа шилүүс дайран өнгөрсөн нь хяналтын камерт үлджээ

ВИДЕО: Зүүнбаян-Ханги боомтын төмөр замын нүхэн гарцаар анх удаа шилүүс дайран өнгөрсөн нь хяналтын камерт үлджээ

Дорнод аймгийн нутаг дахь Зүүнбаян-Ханги боомтын чиглэлийн төмөр зам дагуух нүхэн гарцаар анх удаа шилүүс зорчсон нь хяналтын камерт бүртгэгдэн үлджээ.

Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас байнгын ашиглалтад орсон Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам баригдсанаас хойш анх удаа зэрлэг амьтан нүхэн гарцаар 2024 оны арванхоёрдугаар сарын 3, энэ оны нэгдүгээр сарын 7, 31-ний өдрүүдэд дайран өнгөрсөн нь камерт үлдсэн байна. Тус байгууллагаас шугаман дэд бүтцүүдийн гарц гармын загвар, стандартыг сайжруулж, зэрлэг амьтдыг чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлэхийн тулд төмөр замын гарцуудыг амьтад хэрхэн ашиглаж байгаа талаар хөдөлгөөн мэдрэгч хяналтын камер суурилуулан судалгаа хийж байна. 

ВИДЕО: 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө