Орон нутгийн төсвийн 9 тэрбумаар барьсан Өмнөговь аймгийн оюутны хотхон Улаанбаатар хотод ашиглалтад орно

Орон нутгийн төсвийн 9 тэрбумаар барьсан Өмнөговь аймгийн оюутны хотхон Улаанбаатар хотод ашиглалтад орно

Өмнөговь аймгийн оюутнуудад зориулан орон нутгийн төсвөөр Улаанбаатар хотод барьж буй оюутны хотхоны бүтээн байгуулалтын ажил дуусч, энэ намар ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Тодруулбал, Өмнөговь аймгийн оюутны байрны барилгын ажлыг "Мэнд констракшн" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү бүтээн байгуулалтад аймгийн төсвөөс 9 тэрбум төгрөг зарцуулсан байна.  2024 оны зургаадугаар сард бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан оюутны дотуур байр энэ намар ашиглалтад орохоор болжээ. Энэхүү барилга 500 оюутны багтаамжтай, 11 давхар бөгөөд хоёрдугаар давхарт номын сан, багш, ажилчдын өрөө, гуравдугаар давхарт ресторан, кофе шоп, 4-10 давхар хүртэл оюутны байр, 11 дүгээр давхарт зочдын өрөө, спорт заалтай оюутны иж бүрэн цогцолбор хэлбэрээр барьж буйгаараа онцлогтой. Хотхон ашиглалтад орсноор орон нутгаас суралцаж байгаа оюутнууд хөнгөлөлттэй үнээр тав тухтай тохилог орчинд сурч боловсрох боломжоор бүрэн хангагдах юм байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө