Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7454, нас баралт тав байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7454, нас баралт тав байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7454, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 634, гэрээр 1156, эдгэрсэн 5659, Хавьтал 62 455, нас баралт 5 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.