Богд ууланд аялж байсан хүүхдүүд уугиж байсан утааг олж унтраан, галын аюулаас сэргийлжээ

Богд ууланд аялж байсан хүүхдүүд уугиж байсан утааг олж унтраан, галын аюулаас сэргийлжээ

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч О.Есөн-Эрдэнэ, Б.Ариунболд нар өнөөдөр /2025.06.16/ 154-р сургуулийн 8г бүлгийн н.Алтанцоож багштай сурагчид, Гандигийн мэргэжил сургалтын 2-р курсийн оюутнууд хамтран дархан цаазат Богдхан ууланд уугиж байсан утааг олж унтрааж гал гарахаас сэргийллээ.

Богдхан уулын хамгаалалтын захиргааны зүгээс сэтгэл гаргаж тусалсан хүүхдүүддээ баярласан талархснаа илэрхийлье. Зарим нэг хариуцлагагүй иргэний тамхины иш хаясанаас уг утаа гарсан байна. Ийм иргэд татсан тамхины ишээ бүрэн унтрааж, зориулалтын хогийн саванд хийж байхыг анхааруулж байна.