НИТХ-ын дарга А.Баяр Ази Номхон далайн бүсийн "Aspac" чуулга уулзалтад үг хэллээ

НИТХ-ын дарга А.Баяр Ази Номхон далайн бүсийн "Aspac" чуулга уулзалтад үг хэллээ

Олон улсын JCI байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн "ASPAC" чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү чуулга уулзалтад олон улсын JCI байгууллагын 60 гаруй орны 5000 гаруй зочид төлөөлөгч хүрэлцэн ирж оролцлоо.

Чуулга уулзалтын хаалтын өдөр НИТХ-ын дарга А.Баяр Ази номхон далайн бүсийн "ASPAC" чуулгад оролцож буй олон улсын JCI байгууллагын төлөөлөгч, зочдод хандан үг хэллээ. НИТХ-ын дарга А.Баяр "Монгол Улсад зохион байгуулагдаж буй Ази Номхон далайн бүсийн “ASPAC-2025” чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн JCI байгууллагын хүндэт төлөөлөгчид, эрхэм ноёд, хатагтай, оюунлаг гишүүд та бүхэндээ энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. Миний хувьд 2014 онд JCI Central салбар байгууллагын халуун ам бүлд нэгдэж гишүүн болж байлаа.

Би 2015 онд Япон улс Ямагата хотод зохион байгуулагдсан “ASPAC” уулзалтад оролцож 10 жилийн өмнө ASPAC-т оролцох ач холбогдлыг ойлгож байлаа. Та бид гэхдээ бодитой, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц, 20,30 жилийн ирээдүйн хөгжлийг чиглүүлэгч олон төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг орон орны JCI байгууллагуудтай хамтарч хийх шаардлагатай.

Нийслэл Улаанбаатар хотод эдийн засгийн гол ач холбогдол бүхий мега төслүүд гараанаас эхэлж, улс эх орны хувьд түүхэн цаг үе ирж буй энэ үед олон улсын JCI байгууллагын эрхэм төлөөлөгч, гишүүд та бүхэн манай улсын ирээдүй болсон салбар салбарын хөгжлийн сор болсон залуустай уулзаж, харилцаа холбоо тогтоон УБ хот, Монгол улсын хэрэгжүүлэх метро, хурдны зам зэрэг авто замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг дээрх төслүүдэд идэвхитэй оролцож түүх бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. УБ хот JCI-чуудээ үргэлж дэмжсээр байх болно оо" хэмээн онцлон хэллээ.

May be an image of 1 person, lighting, crowd and text that says '*CLosm *CLOSIeS CEREMON UGOX2O UG ФAAWOИ GLDSANGCEREMONY 대중 AMAZING AZINGASPAC KФPAC GALANIGHT CLOSING CEREMONY CLOSINGCEREMONY JCIO. AMAZING AMAZINGASPAC ASPAC GALA GALANIGHT NIGHT'