МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогосыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогосыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Энэ сарын 13-ны өдөр “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч, ажилчдын төлөөлөл Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд албан хүсэлт хүргүүлсэн.

Тус албан хүсэлтэд “МОНЦАМЭ” агентлагийн  дарга Э.Содонтогос нь “Өөрт таалагдахгүй байна” гэдэг үндэслэлээр мэргэжлийн, олон жил үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч, ажилтнуудыг дарамтлах, сэтгэл зүйн хямралд оруулах замаар ажлын байрны хүчирхийлэл үйлдэж байгаа тухай дурджээ. Мөн “Монцамэ” агентлагийн даргаар Э.Содонтогос ажиллах хугацаанд 50 гаруй хүн ажлаас гарсан гэсэн юм.

Тэгвэл Э.Содонтогосыг “МОНЦАМЭ” агентлагийн даргын албан тушаалаас чөлөөлжээ. Тодруулбал, МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхийлөгчийн тамгын газарт гаргасан байна. Улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр тушаал гаргаж, Э.Содонтогосыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.