Аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийн агуулах шатжээ

Аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийн агуулах шатжээ

Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Сарлагийн бригад” гэдэг газар шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 18-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан аж.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилтнуудыг очиход аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийн 10х60 метрийн хэмжээтэй агуулах шатаж байсныг ажиллаж унтраасан байна.