Говь-Алтай аймаг Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан бүх сурагчдадаа 100 хувийн тэтгэлэг олгохооор болжээ

Говь-Алтай аймаг Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан бүх сурагчдадаа 100 хувийн тэтгэлэг олгохооор болжээ

Элсэлтийн Ерөнхий шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдаж байна. 

Тэгвэл Говь-Алтай аймаг элсэлтийн шалгалтад амжилт үзүүлсэн сурагчдадаа тусгайлан урамшуулал олгож байгаа аж. Тодруулбал, Элсэлтийн шалгалтдаа 800 оноо авсан хүүхэд бүрт 100 хувь, 750-аас дээш оноо авбал 75 хувь, 700-аас дээш оноос авбал 60 хувийн сургалтын тэтгэлэг олгохоор аймгийн Засаг дарга Г.Чинбат шийдвэрлэсэн байна. Мөн сурагчдаа бэлтгэж амжилт үзүүлсэн багш нарыг 1-7 сая төгөргөөр урамшуулах гэнэ.