ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсон. 

Иймд тус газрын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг томиллоо. Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм.   

Д.МӨНХ-ЭРДЭНИЙН  БОЛОВСРОЛ

  • 1998-2005 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль;
  • 2001-2002 онд ХБНГУ-ын Берлин хотод “Buchholtz” герман хэлний институт, Потсдамын Их cургуульд тус тус герман хэл;
  • 2011-2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн институтид “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр тус тус мэргэжлийн сургалтад хамрагдсан.

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2004-2007 онд Голомт банкaнд хуульч;
  • 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн;
  • 2008-2013 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын дарга;
  • 2013-2014 онд СИТИ их сургуулийн УЗ-ийн дарга;
  • 2014-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хууль, эрх зүйн газрын дарга;
  • 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх;
  • 2019- онд СИТИ их сургуулийн УЗ-ийн дарга
  • 2024 онд Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх