Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэдэх Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ээлжит хурал боллоо.
Хурлаар дэд зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцлээ.Түүнчлэн салбар дундын хамтарсан багийн ажиллах журам болон Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын төслийг хэлэлцэж, цахим хуудсаар дамжуулан олон нийтээс санал авахаар шийдвэрлэлээ.