Хавдар судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.06.20/ мэдээлэл хийлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний батлагдсан 8648 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн нь 6796 байгаа бол эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчнөөр долоон хүүхэд нас бараад байгаа бөгөөд эндсэн хүүхдүүдийн тав нь вакцинд хамрагдах нас болоогүй байсан бол хоёр нь вакцинд хамрагдаагүй байжээ. Одоогийн байдлаар нэн хүнд хоёр хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгааг ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр хэллээ.
Халдварт судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчдийн нийт 86 хувь нь улаанбурхан өвчнөөр өвчлөгсөд байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй иргэдэд гэрээр зөвлөгөө өгч байгаа аж. Гэр зөвлөгөө өгөхдөө улаанбурхан туссан хүмүүсийн овог нэр мэдээллийг нийслэлийн эрүүл мэндийн төвд мэдээлж , нийслэлийн эрүүл мэндийн төв өрхийн эмнэлэгт мэдээлснээр тухайн хүмүүсийг өрхийн эмчийн хяналтад хамруулан эмчилгээг хийж байна. Мөн есөн сартай, хоёр настайд хийх улаанбурханы вакцин нь заавал хамрагдах харин зургаагаас найман сард хийх вакцин нь дэгдэлтийн үед хэрэгжүүлж байгаа нэмэлт дархлаажуулалт байна. Манай улсад 1973 онд улаанбурханы эсрэг вакцин нэвтэрсэн бөгөөд улаанбурхан өвчнөөс сэргийлэх гол арга нь вакцинжуулалт байдаг. Тиймээс бүрэн тунгийн хамралттай байх хүн амын 95-98 хув нь өвдөхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Мөн хүүхдийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор зуслан, боловсролын төв, элсэлтийн шалгалтыг зохион байгуулж буй газруудад улаанбурхан өвчний урьдчилсан сэргийлэх зөвлөгөөг өгч ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ