МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.06.20/ хуралдаж, Ерөнхийлөгч Л.Төр-Одод итгэл хүлээлгэх боломжгүй гэж үзэж, түүнийг огцруулах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр болсон. Эл хурлаар Л.Төр-Одыг MҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгосон юм. Улмаар энэ үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд бизнесийн төлөөний гол байгууллага, хувийн хэвшлийнхээ дуу хоолой болж чадаагүй гэж үзэн зарим ажилчид Удирдах зөвлөлд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл өнөөдөр МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн хурал болж, санал хураалт явуулахад гишүүдийн 84 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгч Л.Төр-Одод итгэл үзүүлэх боломжгүй гэж үзэн, долоон сарын дараа ийнхүү түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.