Хакүхо М.Даваажаргал аварга аавынхаа хүй цөглөсөн газар, бууцан дээр хөшөө босгожээ.
Тодруулбал, 45 башё түрүүлж үлэмж гайхамшигтай амжилтад хүрсэн мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал аварга аавынхаа хүй цөглөсөн газар, бууцан дээр буюу Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт хөшөө босгосон талаар цахим орчинд нийтэлжээ.
Ташрамд саяхан Төв цэнгэлдэхийн ард Далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөөг босгох ажлыг Хакүхо аварга болон түүний гэр бүл, ойр дотнынхон санаачлан зохион байгуулж хөшөөг нээсэн. Сайхан хөшөө босгосон гэж иргэд ам сайтай байв.