Голын усанд өчигдөр буюу зургаадугаар сарын 22-нд дөрвөн иргэн живж, амиа алджээ.
Хэт халалт үргэлжилж байгаатай холбогдуулан Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн хөдөлгөөн ихсэж, усанд живж, амь насаа алдах эрсдэл өндөр байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байхыг хүсье. Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байх нь үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална. Гол, усны ойролцоо бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцаараар нь үлдээхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол гол, усанд орохгүй байх, зориулалтын бус хэрэгсэл ашиглахгүй байх, баталгаат гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.