"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Оргил" худалдааны төвийн III давхарт гал гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний 07:41 цагт ирсэн аж.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж, 08:00 цагт галын тархалтыг зогсоож, 08:25 цагт бүрэн унтраасан. Алба хаагчдыг очиход 3 давхарт байрлах 30х40 метр хэмжээтэй тавилгын дэлгүүрийн дотор талд 5х7 метр хэмжээтэй тавилга, эд хогшил шатсан байсан бөгөөд галыг богино хугацаанд унтрааж, аюулгүй болголоо.