Бөхчүүд өнөөдөр 17.00 цагт Төв цэнгэлдэхийн зүлгэн дээр туршилтын бэлтгэл хийнэ

Бөхчүүд өнөөдөр 17.00 цагт Төв цэнгэлдэхийн зүлгэн дээр туршилтын бэлтгэл хийнэ

Бөхчүүд өнөөдөр /2025.06.24/ 17.00 цагт Төв цэнгэлдэхэд нэгдсэн бэлтгэл хийхээр болсныг Бөхийн холбооноос мэдэгдлээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өмнө туршилтын барилдаан зохион байгуулж, бөхчүүдийн саналыг сонсон хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, "Бэлтгэлийн үеэр бороо орохгүй бол хиймэл бороожуулагч ашиглаж туршилт хийе гэдэг дүгнэлтэд хүрсэн гэдгийг онцолж байсан юм.