Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг барих хандивын аяныг эхлүүлжээ.
Тодруулбал, "Усны сайхан Тамирын гол", "Туулын урсгал шөнөдөө сайхан" зэрэг олон сайхан дуугаараа ард түмний сэтгэлд мөнхөрсөн, Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл 400 гаруй дууг дуулж олон түмний хүртээл болгосон түүхт хүн юм. Иймд Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуунаар бариулах аж. Уран барималч Ж.Түмэнчулуун Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг чадварлаг урласан.