LIVE: Гэнэтийн аадар борооны улмаас цөмөрсөн замын засвар дуусаагүй бөгөөд нөхөн сэргээлтийн асфальт түр тавьсан байжээ

LIVE: Гэнэтийн аадар борооны улмаас цөмөрсөн замын засвар дуусаагүй бөгөөд нөхөн сэргээлтийн асфальт түр тавьсан байжээ

Хан-Уул дүүргийн 15-р хорооны автозам засвар шинэчлэлтийн хүрээнд 1.3км зам засвар, 1.6 км борооны ус зайлуулах ажил явагдаж байгаа. Гэвч өчигдөр /2025.06.23/ Улаанбаатар хотод орсон гэнэтийн аадар борооны улмаас засварын ажлын хийсэн автозам усанд автаж цөмөрсөн байдалтай байсан. Энэ асуудлаар Хан-Уул дүүргийн 15-р хороонд автозам засвар, шинэчлэлт хийж буй "Түм арвижих" ХХК-ийн замын инженерээс тодрууллаа.

ВИДЕО: 

"Түм арвижих" ХХК-ийн замын инженер, "Тээврийн хэрэгслийг саадгүй зорчих зориулалтаар түр нөхөн сэргээлтийн асфальт тавьсан. Энэ нь үндсэн хучилтын ажил биш. Өглөө хөдөлгөөнөө нээхийн тулд шороогоор буцаан дүүргэдэг. Бороо ороход цөмөрсөн зам нь хүмүүст төөрөгдөл үүсгээд байгаа. Зам засварын ажлыг орой 00:00-06:00 хооронд хийдэг. Өглөө 06:00 цагт нээх ёстой байдаг. Борооны ус зайлуулах хоолойг хийхийн тулд замыг хөндлөн сэтэлсэн. Улмаар өглөө зам нээх үед хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд нөхөн сэргээх асфальт тавьсан. Түүнээс биш хараахан үндсэн хучилтруу ороогүй байгаа. Борооны ус зайлуулах хоолойг 1600м урт хийхээс одоогийн байдлаар 1400м орчим хийгээд байна. Ус зайлуулах хоолойн ажил дууссаны дараа үндсэн автозамын ажил руу орно" гэлээ.