Хархорум хотын Зөвлөлийн даргаар Н.Энхбаяр сонгогдон ажиллахаар болжээ

Хархорум хотын Зөвлөлийн даргаар Н.Энхбаяр сонгогдон ажиллахаар болжээ

Монгол Улсын шинэ үеийн хотын загвар болсон Хархорум хотын зөвлөл анхны хуралдаанаа зохион байгууллаа. Хуралдаанаар хотын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг нарийн хэлэлцэж, шинээр байгуулагдсан хотуудын амжилт, туршлагыг судлах стратеги боловсруулах, хотын зөвлөлийн даргыг олонхийн саналаар сонголоо.

Тодруулбал, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Хархорум хотын зөвлөлийн даргаар сонгогдон ажиллах болсон байна. “Шинэ Хархорум хот бол зөвхөн нэг хотын тухай биш, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн тухай ойлголт” гэж Хархорум хотын зөвлөлөөс мэдээллээ.