Архангай аймаг ирэх наймдугаар сар хүртэл богино зайн морин тойруулгын уралдааныг зохион байгуулна

Архангай аймаг ирэх наймдугаар сар хүртэл богино зайн морин тойруулгын уралдааныг зохион байгуулна

Архангай аймаг богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулж эхэллээ. Өчигдрөөс /2025.06.25/ эхлэн Лхагва, Бямба гараг бүр Хурдан морьны тойргийн уралдаанууд АРА Комплекст зохион байгуулагдах бөгөөд 8-р сар хүртэл үргэлжилнэ. Мөн богино зайн уралдааны гараа тус бүрийн тэргүүн магнайг амжилттай таасан үзэгч бүрт спонсорын нэрэмжит бэлэг гардуулах аж. Хурдан морьдыг 16-аас дээш насны унаачидтайгаар нийт дөрвөн насны ангиллын морьдыг уралдуулах ба, цуврал уралдааны төгсгөлд шилдэг морьдын ГРАНПРИ уралдааныг зохион байгуулж өндөрлөх юм.