Улсын хэмжээнд 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллагааг зохион байгуулж байна

Улсын хэмжээнд 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллагааг зохион байгуулж байна

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 129 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44,1% өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 63.659 га, хээрийн 576.262 га талбай нийт 639.921 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан. Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.26/ 11:00 цагийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Хазай”, “Орос даваа” гэх газруудад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд нийт 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллагааг зохион байгуулж байна.