ФОТО: “Emirates Airlines” компанид ажилладаг монгол охид олон улсын онгоцны үйлчлэгчдийн наадамд шилдгээр шалгарчээ

ФОТО: “Emirates Airlines” компанид ажилладаг монгол охид олон улсын онгоцны үйлчлэгчдийн наадамд шилдгээр шалгарчээ

Дэлхийн шилдэг авиа компаниудын нэг болох Арабын Нэгдсэн Эмират Улсын “Emirates Airlines” авиа компанид ажиллаж буй манай улсын иргэд Дубай хотноо зохион байгуулагдсан “International Cabin Crew Day” арга хэмжээнд амжилттай оролцож, Монгол Улсын уламжлалт өв, соёлыг танилцуулж “Emirates Najm Award for Exceptional Performance” шагналыг хүртжээ. 

Тодруулбал, Олон улсын бүхээгийн ажилтны өдрөөр Дубай хотод болсон арга хэмжээнд Монгол улсаа сурталчилсан өв соёлын үзүүлбэр үзүүлсэн монголчууд ийнхүү шагнал хүртсэн байна. “Emirates Airlines” компанид дэлхийн 140 гаруй үндэстэн ажилладаг бөгөөд 180 гаруй чиглэлд шууд нислэг үйлддэг тул олон үндэстний соёлыг нэгэн цэгт нэгтгэж чаддаг ажээ. Жишээ нь, өнгөрөгч 2024 онд Цагаан сар, Зул сар, Дивали зэрэг дэлхийн соёлын 15 том баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Мөн дэлхийн 70 гаруй хэлээр ярьдаг бүхээгийн 22 мянган ажилтантай тул аль ч улс руу нислэг үйлдэхэд хэлний бэрхшээл гардаггүй байна. Бүхээгийн нийт ажилчдынх нь мянга орчим нь дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ.