ОБЕГ: Булган, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймагт гарсан 8 түймрийг унтраахаар ажиллаж байна

ОБЕГ: Булган, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймагт гарсан 8 түймрийг унтраахаар ажиллаж байна

ОБЕГ-аас ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэг, нийт 134 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.2 хувиар өссөн дүн юм. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 63.659 га, хээрийн 576.262 га талбай, нийт 639.921 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг,  Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур “Хоорондын ам”, Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 7 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулжээ. Мөн Хэнтий аймгийн Батширээт, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр,  Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан 8 түймрийг унтраахаар ажиллаж байна.