Италийн Виллановафорру хотод энэ сарын 17-21-ний өдрүүдэд болсон "Life After Oil" олон улсын кино наадмын “Богино хэмжээний байгаль орчны шилдэг кино” төрөлд АНУ-ын “Thomson Reuters” агентлагийн сэтгүүлч Д.Дэлгэрзаяа “Хүслийн хязгаар” буюу "Herders at the Edge" баримтат бүтээлээрээ тэргүүн байр эзэлжээ.
Уг бүтээлд Монголын малчдын амьдралд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг харуулсан бөгөөд наадмын шүүгчид "Дэлхий дахинд сэрэмжлүүлэг болох бүтээл" хэмээн үнэлжээ. Түүний уг бүтээл нь Монголд өнгөрөгч намар "Тэнгэр" телевизээр гарсан бол АНУ-д Йелийн их сургууль, "Google" корпорац, "Пулитцер" төвд гарсан байна. Тэрбээр Вашингтоны их сургуулийг байгаль орчин судлал, эдийн засгийн хос мэргэжлээр төгссөн бөгөөд энэ онд Йелийн их сургуульд байгаль орчны менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм.