Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орж, 30 градус дулаан байна

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орж, 30 градус дулаан байна

Өнөөдөр /2025.06.28/ Хөвсгөл, Архангайн нутгаар ахиухан хэмжээний бороо орно. Энэ сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангайн нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо, ялангуяа Хөвсгөлийн нутгаар бороо үргэлжлэн орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр +17…+22 градус, Хангайн нурууны өвөр бэл, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +26…+31 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.  Улаанбаатарт үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +28…+30 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө