Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.
Энэ ажлын хүрээнд "ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ. Ингэхдээ суурь, асфальт бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй 7 хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм.
- Зам хаах: 7-р сарын 01-ний 23.00 цаг
- Зам нээх: 8-р сарын 01-ний 06.00 цаг
Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.