Монгол улсын заан, даншигийн заан Хөнхөр хэмээх Навааны Дэндэв агсны хөшөөг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд босгожээ.
Тодруулбал түүний ач охин Д.Чанцалхорлогийн санаачилгаар өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулан 4,5 м өндөр хөшөөг бүтээлгэн төрсөн нутаг Хишиг-Өндөр суманд байрлуулан нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Нээлтэд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Хишиг-Өндөр сумын Засаг дарга О.Буянбадрах, Хишиг-Өндөр сумын ИТХ-ын дарга Л.Рэнцэнмядаг болон төрийн албан хаагчид, Навааны Дэндэвийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, сумын иргэд оролцжээ.