Д.Ганхуяг: Хурдан морьдын сэрвээний өндрийг хэмжих хэрэгслийн даралт нэг жингээр байна

Д.Ганхуяг: Хурдан морьдын сэрвээний өндрийг хэмжих хэрэгслийн даралт нэг жингээр байна

Наадмын бэлтгэл, зохион байгуулалтын талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хурдан морины салбар комиссын дарга, бригадын генерал Д.Ганхуяг “ Наадмын талбайд долоодугаар сарын 6-нд бие бүрэлдэхүүн байрлана. 300 орчим цэргийн алба хаагч, 40-н тоног төхөөрөмж байрлуулна, долоодугаар сарын 7-ноос бүртгэлийг хуулийн дагуу явуулна. Хурдан морьдын уралдааны хувиар өөрчлөгдөөгүй. Энэ сарын 10-нд шүдлэн, хязаалан, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз дээд, дунд, доод морьдын уралдаан мөн жороо морины уралдаан болно. Энэ жил бид гэрлийн хурдаар хэмжих тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхээр ажилласан боловч бага зэргийн алдаа гарж байгаа тул хойшлуулсан. Энэ жил Стандарт хэмжилзүйн газартай хамтарч шинэчлэлт хийсэн. Өмнө сэрвээн дээр хэмжигч хэрэгслийг дарж байсан бол энэ жил зүгээр тавина. Энэ нь өрийн инерцээрээ хэмжилтийг хийнэ гэсэн үг. Бүх морьдын сэрвээн дээр даралт ижил байна.

Хурдан морьдыг сэрвээний хувьд хуулийн дээр хүлээсэн үүргээрээ ХХААХҮЯ-нд монгол морины стандартыг боловсруулж, шинэчлэх үүрэг байдаг. Өнөөдрийн байдлаар Стандарт хэмжил зүүн газраас шинээр батлагдсан хэмжээс баяр наадмын комисст ирээгүй учир энэ хэмжээ хуучнаар явна. Монголын морин спорт, уяачдын холбооны зүгээс өөрчлөлт оруулах санал ирсэн. Тухайн саналыг судалж үзээд энэ жил боломжгүй. Дараа жил суурь судалгаатай авч үзье гэж шийдвэрлэсэн. Ийм ямар нэгэн шинэчлэл хийхгүй хуучин дүрмээрээ явна” гэв.