Улаанбаатар хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн цомын тэмцээнээс Монголын эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн билээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарыг Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнахаар болсон бөгөөд багийн дасгалжуулагч Канад мэргэжилтэн Стив Сер нарыг Төрийн одон, медалиар шагнахаар болсон юм. Түүнчлэн өнөөдөр дэлхийн медальт 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчдыг Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч. Ундрам хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзахаар болжээ. Энэ үеэрээ 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам тамирчидад 25 сая төгрөгийн урамшуулал олгох аж.