3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 3х3 сагсан бөмбөгийн Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тамирчдад /О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам/ Монгол Улсын гавьяат тамирчин цол олгов. Мөн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчдын дасгалжуулагч Канад улсын иргэн Стив Сер Фаревелийг Төрийн дээд шагнал "Найрамдал" медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Та бүхэн эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөр түвшинд хүрлээ. Дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчид, багш дасгуулагч та бүхэнд Монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан, Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Нийслэлийн ЗДТГ, хамтран ажилласан хувь хүмүүс, байгууллагуудад гүн талархал илэрххийлж байна. Сүүлийн жилүүдэд манай сагсан бөмбөгийн холбоо эв эетэй байж өндөр ажилт үзүүлж байгаад төрийн тэргүүний хувьд маш их баяртай, бахдалтай байна. Хаана эв нэгдэл байна. Тэнд хүч чадал оршдог. Эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулан, багийн спортын дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль үзүүлж, бахдам сайхан амжилт гаргалаа. Багийн арын албаныхан, Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, аав ээжид нь баяр хүргэе. Олимпоос медаль авах болтугай, Дэлхийн аварга болохыг хүсэн ерөөе. Монгол эмэгтэйчүүд ямар хичээл зүтгэлтэй байдгийг та бүхэн харуулж, хүүхэд залууст зөв үлгэр дуурайл үзүүлэн тул Монголын төр та бүхний хөдөлмөрийг өнөөдөр үнэлж байна. Монгол Улс мөнх тэнгэрийн дор мандан бадраг” гэв.
ВИДЕО: