ФОТО: Өчигдрийн хүчтэй шороон шуурганы улмаас нурсан тайз, асрыг өнөөдөр цэвэрлэнэ

ФОТО: Өчигдрийн хүчтэй шороон шуурганы улмаас нурсан тайз, асрыг өнөөдөр цэвэрлэнэ

Өчигдөр /2025.07.02/ болсон хүчтэй шороон шуурганы улмаас Сүхбаатарын талбайд байрлуулсан тайз нурж, 2 том хүн, нэг хүүхэд гэмтсэн ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. 

Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас "Өнөөдөр / өчигдөр/ 18:40 цагийн орчимд Сүхбаатарын талбай дээр Төмөр асар нурж 2 том хүн, 1 хүүхэд гэмтсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгуулагаас бүрэлдэхүүн гарч хэргийн газар ажиллаж байна. Гэмтсэн иргэд эмнэлэгийн байгууллагын тусламж авч, Түргэн тусламжаар ГССҮТ-рүү хүргэгдсэн" гэх мэдээллийг өгсөн байдаг. Харин Онцгой байдлын газраас уг хэргийн талаар албан ёсны мэдээллийг одоогоор өгөөгүй байна. Уг тайзыг хаанаас захиалж, ямар компаниар  хэдэн төгрөгөөр бариулсан, юунд ашиглаж байсан зэрэг мэдээллийг бид эргэн мэдээлэх болно. Ямартай ч холбогдох байгууллагаас өнөөдрийн нурсан эд зүйлсийг цэвэрлэх аж.