Өнөөдрийн байдлаар /2025.07.03/ улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11338 хүрээд байна. Өмнөх өдрөөс хойш 159 тохиолдлоор нэмэгдсэн дүн юм. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 609, нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 9820, гэрээр эмчлүүлж буй 902, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4576-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2303, 5-9 насны 1455 хүүхэд улаанбурханаар өвджээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Иймд иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалсаар байна.