СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна

Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна. Харин Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар орчимд олон жилийн дунджийг 5-65 см давсан бол Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 20 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.

Тиймээс голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх зэргээр урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Эх сурвалж:ЦУОШГ