Өчигдөр /2025.07.02/ болсон хүчтэй шороон шуурганы улмаас төв талбайд байрлуулсан тайз нурж, хоёр том хүн, нэг хүүхэд гэмтсэн ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас "Өчигдөр 18:40 цагийн орчимд төв талбай дээр төмөр асар нурж хоёр том хүн, нэг хүүхэд гэмтсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгуулагаас бүрэлдэхүүн гарч хэргийн газар ажиллаж байна. Гэмтсэн иргэд эмнэлэгийн байгууллагын тусламж авч, ГССҮТ-рүү хүргэгдсэн" гэх мэдээллийг өгсөн байдаг. Ямартай ч , холбогдох байгууллагууд төв талбайд байсан асарыг цэвэрлэсэн байна. Уг асуудлыг бид эргэн мэдээлэх болно.