Сэлэнгэ аймаг, Ерөө сум Тавин багийн "Гангын тохой" гэдэг газар “Ерөө” голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 03-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж иргэн Б/41 настай, эрэгтэй/-г Ерөө голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус багийн “Гангын тохой” гэдэг газар /анх осолдсон газраас баруун хойд зүгт 500 метр/-аас 17:03 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.