Монгол Улсад мотоциклийн спорт үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Мотокроссын Улсын аварга шалгаруулах цуврал уралдааны гуравдугаар гараа долоодугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдана.
Уралдаанд БНХАУ, Улаанбаатар, Өмнөговь, Сэлэнгэ, Дарханы 60 орчим тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Ангиллын хувьд 50сс, 65сс, 85сс, 250сс, 450сс, Хобби гэсэн 6 гараагаар тамирчид уралдах аж.