Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Энэ үеэр Төрийн соёрхолт Ардын уран зохиолч Соёлын гавьяат жүжигчин П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор, МУГЖ Н.Батцэцэгийг Ардын жүжигчин цолоор, МУСТА Л.Банзрагчийг МУГЖ цолоор, бүжигчин М.Бямбааг МУГЖ цолоор, ОУХМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарыг МУГТ цолоор, Уран барималч Ж.Түмэнчулууныг Алтангадас одонгоор тус тус шагналаа.