Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр ашиглалтад оруулна

Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр ашиглалтад оруулна

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг  өнөөдөр буюу долоодугаар сарын 8-нд ашиглалтад оруулна. "Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, есдүгээр сард эхлүүлсэн. Тэгвэл цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дуусч, өнөөдөр нээлтээ хийнэ.

Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу "Урт цагаан" үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, төслийг “Интеллект тауэр” ХХК боловсруулсан бол Д.Баясгалангийн "Бодь пропертийз" ХХК барилга угсралтын ажил гүйцэтгэхээр 38.9 тэрбумын үнийн санал илгээснээр тендерт шалгарч, ажил гүйцэтгэсэн.

Тодруулбал, 4 блок бүхий 107 машины далд гарааш нь нэг чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй байх юм. Мөн нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж бүрдүүлэх бөгөөд үүнээс гадна иргэд амарч, зугаалах талбай, дугуйн болон явган хүний зам, задгай театр, будант оргилуур байрлана. Барилгын хувьд дотроо худалдаа эрхлэх талбай, жуулчдад зориулсан мэдээллийн төв зэрэг байх аж.