Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй.
Өнөөдөр /2025.07.08/ Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт албан ёсоор угтан авлаа. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон тэргүүн хатагтайтай уулзалт хийх товтой байгаа юм. Төрийн зочдыг хүлээн авах ёслолд хоёр улсын Засгийн газрын гишүүд оролцож байна.
LIVE: