Д.Алтанхуяг: Гоцлол дууны ангийг устгасан гэх мэдээлэл худал

Д.Алтанхуяг: Гоцлол дууны ангийг устгасан гэх мэдээлэл худал

УДБЭТ-т үүсээд байгаа асуудлаар тус театрын захирал Д.Алтанхуяг мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Би УДБЭТ-т эрс шинэчлэлт хийж байгаа. Гэхдээ хэнд ч гай болоогүй. Хүн бүр хийх ёстой юмаа хийгээд явж байна. Театрын ирээдүйг харах ёстой. Театрын захирал бүгдийг мэддэг, шийддэг хүн биш. Гоцлол дуучид маань битгий барьц. Би хэнийг ч үгүйсгээгүй. Үйлдвэрчний эвлэлдээ хандаж хэлэхэд өнгөрсөн 75 жилийн хугацаанд УДБЭТ-т нэг ч удаа их засвар хийгээгүй. Хамтарч энэ асуудалдаа анхаармаар байна. Би олон улс ад тогтсон чиг хандлагыг хийх гэж хичээж байна. Магадгүй надад уран бүтээлчидтэйгээ илүү ярилцаж, ойлголцох шаардлага байгаа байх. Гоцлол дууны ангийг устгах гэж байгаа мэдээлэл бий. Энэ бол худал мэдээлэл. Үе үеийн удирдлага стратеги төлөвлөгөө гаргадаг. Би 2028 он хүртэлх теартын стратеги төлөвлөгөөгөө гаргаад явж байна. Сонгодог урлагийн стандарт маш өндөрт очсон. Гоцлол дуу, найрал дууны ангийн уран бүтээлчдийг би ойлгохгүй байна. Олон улсын чиг хандлага, шинэчилэлийг ойлгохгүй хуучнаараа байна гээд байгааг үнэхээр ойлгохгүй байгаа. Манай теартын орлогын 87 хувийг балет бүрдүүлдэг. Дуурийнхан маань өөрсдөө хөгж, хөдөлмөрлө. Миний бие ажлаа аваад 100 гаруй уран бүтээлчдээ Улаан-Үдэ явуулсан. Манай театрын уран бүтээлчид улсынхаа нэр нүүрийг гаргаад ирсэн. Тэр тоглолтод яваагүй, өргөдлөө өгөөд гарсан хүн өчигдөр хэвлэлийн хурал хийж байсан. Би энэ удирдах албан тушаалыг аваад олон сайхан ажил хийсэн. Уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг шийдэж эхэлсэн. Найман хүнд 30 сая буюу 240 сая төгрөгөөр дэмжсэн. Мөн сургалтын төлбөрүүдийг төлж байгаа. “Цөмөөхэй” балетын тоглолтыг 20 удаа тавихад л 500 саяаас нэг тэрбум төгрөг төвлөрүүлдэг болсон. Дуурь маань өөрсдийн гэсэн орлого төвлөрүүлэх ийм нэрийн тоглолттой болох хэрэгтэй байна. 7-р сарын 1-10нд Улсын баяр наадам гээд хоосон байдаг. Энэ хугацаанд би театраа түрээсэлж болно шүү дээ. Энэ орлого эргээд уран бүтээлчдэд л очно. Өрсөлдөгч байхгүй учир УДБЭТ хэтэрхий монопол болчихсон байна” гэв.